MySpace Brazil Comments Graphics
Glitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word Generator

Friday, October 3, 2008

~~~ААВДАА~~~



Эмээгээс төрж
Энэ дэлхийд мэндэлсэн
Эрхэм аав таньдаа
Энэ шүлгийг бичие
Аравдугаар сарын дөрвөн
Аав таны минь төрсөн өдөр
Аравдугаар сарын хорин
Аавын хүүгийн төрсөн өдөр
Аав та төрөөгүй бол
Аяа хүү нь байхсан билүү
Ачлал буянаа өгсөн
Аав таньдаа хүү нь хайртай
Та миний л аав болох гэж төрсөн
Таны л хүү болох гэж би төрсөн
Ааваа гэж дуудах тэр л мөч сайхан
Аавдаа хайрлуулж суух тэр л үе гоёхон

Аавдаа хүү нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

~~~Шүлэг минь чи~~~



Шүлэг минь чи миний сэтгэлийн толь билээ
Шүлэг минь чи миний сэтгэлийн увидас билээ
Шүлэг минь чи миний сэтгэлийн уярал билээ
Шүлэг минь чи миний сэтгэлийн хүсэл билээ
Шүлэг минь чи миний сэтгэлийн эргэцүүлэл билээ
Шүлэг минь чи миний сэтгэлийн илэрхийлэл билээ
Шүлэг минь чи миний сэтгэлийн дурьдатгал билээ
Шүлгээр дотроо байгааг гаргадаг билээ би
Шүлгээр санаж явдгаа илэрхийлдэг билээ би

Thursday, September 18, 2008

~~~МИНИЙ ЗОРИЛГО~~~




Би эх орноо гэсэн үзэлтэй
Би эх нутгаа гэсэн сэтгэлтэй
Би эцэг эхийгээ гэсэн хүндэтгэлтэй
Би эрдэм мэдлэгтэй хүн болох ёстой
Улс орноо хөгжүүлэхийн тулд
Улам ихийг мэдэх ёстой
Мэдсэн сурсан бүхнээ
Монгол түмэндээ зориулах ёстой

Tuesday, September 2, 2008

~~~Шалгалт~~~



Элсэлтийн шалгалтанд орохдоо
Эмээжил явлаа хүү нь дотроо
Бодох тоогоо хараад
Бага ч болов санаа амарсаан
Эхний даваагаа давлаа
Их ч амьжилттай дүгнэгдлээ
Дараа өдрийн шалгалтаа
Дахин амьжилттай өглөө
Хүү нь их мэрийлээ
Хүссэн сургуульдаа орлоо
Аавын хүүгийн нэгэн адил
Амьжилттай суралцнаа
Ээжийн хүүгийн нэгэн адил
Эрдэмтэй хүн болноо

~~~Олимп~~~


Энэ зуны олимпоос
Эх орондоо медаль авч ирсэн
Ах эгч нартаа
Алдрайхан дүү нь баярлаж байна
Медаль авлаа гэж сонсоод
Монгол хүн бүр баярлаж байсан
Эх орон ч сэтгэлгээ гэж
Энэ л болов уу гэж би бодсон
Хүний нутгийн тэнгэрт
Монголын туг мандсан
Хүний нутгийн салхинд
Монголын дуулал цуурайтсан
Энэ л мөч монгол хүний
Эгнэшгүй баярын үе байсан
Энэ л мөч монгол хүний
Эх орноо гэх сэтгэлийн хүч байсан

~~~Зуны амралт~~~



Зун амралтыг найзуудтайгаа
Зугаатай сайхан өнгөрөөлөө
Хүүхэд бүрийн хүсэл болсон
Хөгжөөнт сайхан мөч дууслаа
Дараа жилийн зуны амралтаар
Дахиад уулзнаа найзуудаа
Хэн нь илүү өндөр болсноо
Хэмжиж үзнээ найзуудаа

Friday, June 6, 2008

~~~Хүүхэд нас~~~



Хөөр баяраар дүүрэн
Хүүхэд нас
Хүсэл мөрөөдлөөр дүүрэн
Хүүхэд нас
Сонирхолтой зүйлээ оролдмоор
Хүүхэд нас
Сурах хүслээр дүүрэн
Хүүхэд нас
Худал хэлж мэддэггүй
Хүүхэд нас
Хууран мэхлэж чаддагүй
Хүүхэд нас
Тоглоом наадмаар дүүрэн

Хүүхэд нас
Томчуудын хайрыг татсан
Хүүхэд нас
Үнэнийг мэдмээр
Хүүхэд нас
Үргэлж тэмүүлэлтэй
Хүүхэд нас

~~~Бөмбөг~~~


Бөмбөг олон янзьн өнгөтэй
Бөмбөг том жижиг хэлбэртэй
Бөмбөг хүнд хөнгөн жинтэй
Бөмбөг хүүхэд бидний дуртай тоглоом
Бөмбөгийг...
Өнхрүүлж тоглоно
Өшиглөж тоглоно
Харилцаж тоглоно
Хааж тоглоно
Цохиж тоглоно
Шидэж тоглоно
Ойлгож тоглоно
Онож тоглоно
Олон янзийн бөмбөгөөр
Олон зүйлсийн тоглоомийг
Онц сонирхолтойгоор
Олуулаа нийлж тоглоно

Sunday, June 1, 2008

~~Эх үрсийн баярын мэнд~~


Элбэрэлт буянтай эмээ нартаа
Энэрэлт сайхан ээждээ
Эгч болон дүү нартаа
Эх үрсийн баярийн мэнд хүргэе

Sunday, May 25, 2008

~~~Санаж л байна ~~~

Аав ээжээ санасан
Алдрайхан үр чинь
Та хоёрыгоо ирээсэй гэж
Тун ч их бодох юм даа
Ээж ааваа санасан
Энхрийхэн үр чинь
Ирэх өдөр нь хэзээ бол гэж
Их л бодож суух юм даа
Өдөр шөнөгүй л бодох юм
Өглөө оройгүй л хүлээх юм
Та хоёрыгоо санах юмaa
Бодол болон суугаа
Борхон хөөрхөн үр дээ
Хайрт аав ээж минь
Хурдан хүрээд ирээрэй
Аав ээждээ хүү нь
Аргaдуулж эрхэлмээр санагдах юм
Ээж аавдаа хүү нь
Эрхэлж үнсүүлмээр санагдах юм

Friday, May 23, 2008

~~~Урам~~~

Урамыг нь хугалахаар
Ууцыг нь хугал гэсэн Монгол ардын зүйр цэцэн үгийг бодохоор ууц хугархад маш их өвдөнө дөө гэтэл урам хугалах бүүр ч их хэцүү гэсэн энэ үг их л учиртай юм шиг...Ер нь чи муу, чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн үгийг олон дахин хэлбэл хүний ухамсарт сууж, тэр хүн би чадахгүй гээд бодчих юм бол тэр хүний ажил бүтэл муутай ,болохоор байсан ч болохгүй л байдаг гэсэн. Тийм учраас хүний ухамсарт муу үг суулгахаас болгоомжилж багахан амьжилтыг ч гэсэн урамшуулж чи чадна, сурна, болно гэж урамын үг байнга хэлж ухамсарт нь суулгавал тэр хүн сурахын төлөө, чадахын төлөө сэтгэл гарган мэрийж амьжилтанд хүрнэ. Ийм учраас аав ээж ньүр хүүхэддээ, ах эгч нь дүү нартаа, анд найзууд бие биедээ, ер нь бүх хүмүүс биебиедээ урамын үгийг бага ч гэлгүй хэлж урамшуулж урагшаа тэмүүлэх чигийг хурцланөгч байвал амьжилтанд хүрнэ байх гэж боддог юм.
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ гэдэг билээ. Аав ээж нь хүүхдээ сайн хүн болгохыг л боддог.Гэвч хүүхдүүдэд нь аав ээжийн тус дэм маш их хэрэгтэй билээ. Хүүд чинь охинд чинь та нарын багахан ч болов урам, хүч зориг хайрласан үг маш их хэрэгтэй байдаг юм шүү...

Thursday, May 22, 2008

*****

Ойрдоо ороогуй бороо
Өнөөдөр нилээд орлоо
Салхивчаар чийг үнэртсэн
Сайхан бороо байлаа

Wednesday, May 21, 2008

*****

Агаар устайгаараа
Амьдрал байдгаараа
Манай дэлхий л
Маш сайхан юмаа

~~~Мэдмээр л байна...~~~

Байгалийн үзэгдэлийн талаар
Багахан мэдлэгтэй болсон ч
Улам ихийг сонирхож байна
Ухаан тэлж мэдмээр байна
Од гаригуудийн тухай
Олон юм сонирхож байна
Орчлон ертөнцийн талаар
Онцлон сайн мэдмээр байна

Saturday, May 17, 2008

~~~Цасан доор... ~~~

Цасан доор өвс байна
Өвсөн доор хөрс байна
Хөрсөн доор ус байна
Ус бидний гол хэрэглээ
Цасан доор навч байна
Навчин доор үр үндэс байна
Үрээр дамжин газар амьдарна
Газраар дамжин байгаль сэргэнэ
Цасан доор газар байна
Газрын гүнд эрдэнэс байна
Эрдэнэсээ хамгаалж байх нь
Эргэх цагийн хэрэглээ болно
Цасан доор байгаль байна
Байгальд маань баялаг байна
Баялагаа зөв ашиглах нь
Бидний гол зорилого билээ

Tuesday, May 13, 2008

~~~Улсын маань нийслэл~~~

Өндөр дээрээс хотоо харахад
Үнэхээр гоё харагдаж байв
Цэлмэг тэнгэр цэнгэг агаар
Туул голын намуухан урсгал
Төмөр замаар яваа галт тэрэг
Өргөн засмал замууд
Өнгө бурийн машинууд
Үзэсгэлэнт сайхан барилагууд
Өргөө цагаан гэрүүд
Үйдвэрийн яндангийн утаа
Манай байшин хуртэл
Маш тод харагдаж байв
Улсын маань нийслэл
Улаанбаатар сайхаан

Friday, May 9, 2008

~~~Та үүнийг мэдэх үү?~~~

*Тэмээн хараацай үр дэгдээхэйгээ гаргах болтлоо амьдралынхаа эхний хоёр, гурван жилд тасралтгүй нисдэг юм. Тэд нисэх зуураа хооллож ундаалана. Шөнө тэрээр өндөрт гарч, хөөрөх урсгал дээр элин халин амардаг.
*Дэлхийн хамгийн хурдан амьтан бол гепард буюу улаан ирвэс юм. Тэр 100 км/цаг хурдтай давхиж чадна. Зогсоо байдлаас 70 км/цаг хүртэл машинаас ч хурдан хүч авч чаддаг байна.
*Германы Хаймбахад нүүрс олборлоход ашигладаг дэлхийн хамгийн том экскаватөр буюу хутгагч машин байдаг. Түүний урт нь хөлбөмбөгийн талбайгаас хоёрдахин урт, өндөр нь гучин давхар байшинтай тэнцүү юм.
*Дэлхий дээр амьдарч байсан нисдэг амьтдаас хамгийн том нь 65 сая жилийн өмнө оршиж байсан Quetsalcoatlus northropi хэмээх үлэг гүрвэл юм.Түүний далавчаа дэлгэсэн нь одооны 2 суудалтай онгоцтой дүйхээр тийм том байжээ.
*Дэлхийгээс илгээсэн лазерын гэрэл сансрын нисгэгчдийн саран дээр байрлуулсан толинд ямар хугацаанд хүрээд буцаж байгааг тодорхойлсоноор дэлхийгээс сар хүртэлхзайг 1969 онд нарийн хэмжиж чадсан байна.
*Одон орны зарим дуран авайд хүнхэр толь ашигладаг. Хамгийн том хүнхэр тольт дуран ОХУ-ын Семиродрик уулан дээрх одон орны төвд байдаг бөгөөд түүний толины голч нь хөндлөнгөөрөө 6 м юм. Энэхүү дуран авайн тусламжтайгаар 24000 км-ийн тэртээ байгаа лааг харж болно.
*Зайлшгүй шаардлага тохиолдсон үед толиор аюулын дохиог дамжуулж болдог. Нартай цэлмэг өдөр толиноос ойсон гэрлийн цацраг 40 км зайд харагддаг байна.
*Ямар ч тохиолдолд хоосон лонхыг хамаагүй хаяж болохгүй. Лонх нь галт шилтэй адил нарны цацрагийг бөөгнүүлэх чадвартай учраас түймэр гарах шалтгаан болж магадгүй юм.

Wednesday, May 7, 2008

~~~Зуны амралт~~~

Зуны амралт болохоор
Зуслангийн байшиндаа гарна
Золоо ,Мөндөө,Идрээ нартай
Зугаатай сайхан өнгөрөөнө
Дотны найз Мөндөөтөйгөө
Хоёулаа байсан ч уйддаггүй
Дугуй унана, шатар тоглоно
Дорхноо л цаг өнгөрсөн байдаг
Эмээдээ туслана
Усаа авна
Дэлгүүр явна
Талхаа авна
Ийм л маягаар зуслангийн өдрүүд
Маш хурдан өнгөрдөг юм
Ийм л маягаар зуны амралт
Нэг л мэдэхэд дуусдаг юм

Monday, May 5, 2008

~~~Би мэднэ~~~

Эмээ маань намайг
Эрхлүүлж өдий зэрэгтэй болгосон
Эмээ маань намайг
Энхрийлэж өдий зэрэгтэй болгосон
Ээж ааваасаа хол байгаа гэж
Энхрийлж явдагыг нь би мэднээ
Эрдэм номтой сайн хүү болгох гэж
Эрхэмлэн зүтэгдэгийг нь би мэднэ


~~~Дээдлэхүй~~~

Монгол хүн эх орноо, уул усаа, аав ээжээ, ах эгчээ, эмээ өвөөгөө эрдэм заасан багшаа хүндэтгэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Бид ч мөн адил бас найз нөхдөө, өөрийгөө ч дээдлэдэг. Намайг ч дээдэлдэг найз нөхөд олон байгаа.Ялангуяа өөрийгөө маш ихээр дээдэл.Би чадна би хийнэ би мэднэ гэж өөрийгөө өндөрт өргөж, дээдэлж явбал амжилтанд хүрнэ гэж би боддог.Гэхдээ эрдүү онгироо зантай бай гэсэн үг биш шүү! Ер нь хүн өөрөө өөртөө итгэлтэй байж аливаа амжилтанд хүрдэг болов уу.

~~~Амилахуй~~~

Юмс хөдөлж байж л амилана. Ямар нэг юмс хөдөлгөөнгүй байвал үхсэн мэт л байна . Галыг асаахад, номыг уншхад тэд амилаж байна гэсэн үг Хөгжимийг асаахгүй бол амьгүй мэт л байна Хүмүүс үгээр амилана тийм учраас бие биедээ урам хайрлан амьдарцгаая

~~~ХАРИЛЦАХУЙ~~~

Хүний амьдралын гол тулгуур бол харилцаа юм Хүмүүс хоорондоо ойлголцохын тулд харилцана. Эхээс төрсөн цагаасаа л эхлэн өлсөх юмуу эвгүй байвал уйлаж харилцана. Ганц хүн ч гэлтгүй амьтад ч хоорондоо өөрсдийн хэлээр харилцана. Сайн муу бүхийл зүйл харилцаан дундаас гардаг учраас харилцаа бүх зүйлийг шийддэг.

~~~Санахуй~~~

Ямарваа нэг юмыг санаж сэтгэдэгээрээ хүн бусад амьтдаас ялгаатай Ямар нэг юмыг хийхдээ эхлээд санаагаа гаргадаг санасан санаагаа боловсруулна боловсруулсан зүйлээ бүтээлчээр хийдэг. Жишээ нь гадаа гарах, хүнтэй уулзах, дэлгүүрт очих, хичээлээ хийх, кино үзэх, гэх зэргээр бүх л зүйлийг хүн эхлээд заавал санадаг, санаж сэтгэсэн зүйлээ биелүүлдэг нь хүний оюун ухааны гол чадвар юм. Амьдралд санахгуйгаар хийдэг юм гэж нэг ч байхгүй

~~~ЭХ ОРОН~~~

Миний эх орон Монгол улс
Би Монгол улсын иргэн
Миний эх орны
Хүн ард нь амгалан билээ
Хөх тэнгэр нь цэлмэг билээ
Миний эх орны
Урсгал ус нь тунгалаг билээ
Ургаа мод нь олон билээ
Миний эх орны
Өндөр уул нь сүрлэг билээ
Өргөн тал нь уудам билээ
Миний эх орон
Үзэсгэлэнт сайхан говьтой билээ
Үржил шимтэй хөрстэй билээ
Миний эх орон
Ан амьтадаар элбэг билээ
Рашаан булгууд олон билээ
Миний эх орон
Таван хошуу малтай билээ
Тариа буудай нь халиурдаг билээ

Иргэн нь болсондоо баярламаар
Ийм л сайхан эх оронтой доо би

~~~ХҮҮГИЙН БОДОЛ~~~

Бяцхан жаахан хүү
Эмээдээ хөтлүүлж явахдаа
Аав ээж маань ирэхгүй юм гэж
Аягүй их гайхдаг байлаа
Одоо хүү нь том болжээ
Ойр зуурыг ойлгодог болжээ
Хүний нутагт зовдог л байх даа
Хүү нь одоо яaлтай ч билээ дээ
Хүүгий нь ганц боддог юм
Хичээж байж сайн сураад
Аав ээжийгээ баярлуулах
Анхны бэлэг юм болов уу даа

~~~Аав ээжээ санасан хүүгийн бодол~~~

Би жоохон байхдаа эмээдээ хөтлүүлээд цэцэрлэгт явж байхдаа миний аав ээж яагаад ирдэггүй юм болоо гэж дандаа боддог байсан. Одоо хүү нь том болж аль хэдийнээ 10 нас хүрээд юмны учир начирыг ойлгодог болжээ. Миний аав ээж хүний нутагт ажилладаг нь амьралынхаа төлөө хүүгийнхээ төлөө л ажилладаг юм байна. Хүү нь сайн хүн болж ачийг нь хариуланаа. Аав ээжээ санаж бодоод л аав ээждээ ямар гоё үг хэлэх вэ? гээд л хүү нь анх удаа аав ээждээ шүлэг бичсэн юм даа. Аавaa ээжээ санасан хэргээ бүтээгээд эх орондоо энэ гэртээ ирж сайхан амьдарцгаая. Та хоёрыгоо ирэхээр ингэнэ тэгнэ гэж их юм боддог шүү
Хайрт хүү чинь.

Sunday, May 4, 2008

~~~КОМПЬЮТЕР~~~

Компьютер бол хүүхэд бидний ч
Компьютер бол аав ээжийн ч
Компьютер бол ах эгчийн ч
Компьютер бол бух хүмүүсийн
Ажил амьдралын
Алтан түлхүүр юм

~~~Зуслан~~~

Цэлгэр талаар цэцэг навч ургана
Ой хээрээр олон шувууд шулагнана
Голын эргээр адуу мал бэлчинэ
Гадаа хашаанд хүүхэд багачууд тоглоно
Зуны улирлаа гэж
Зугаатай сайхан цаг
Зуны улирлаа гэж
Зуслангийн хүүхдүүдийн жаргал

~~~ААВ ЭЭЖДЭЭ~~~

Хорвоо тэр чигээрээ сонин юм
Хүн болж төрнө гэдэг гайхамшиг юм
Тэр дундаа хүү чинь
Та хоёрынхоо хүү болсондоо баярладаг
Хүү нь аав ээждээ
Хүслийг нь биелүүлэгч болно
Хүү нь аав ээждээ
Хүний сайхныг бэлэглэнэ
Амьдрал тэр чигээрээ сонин юм
Аав ээжтэй байна гэдэг сайхан юм
Азтай хүү надад чинь
Амьдралын баяр баясгалан тэр л юм

~~~ ААВДАА~~~

Миний аав энэ дэлхийд
Хамгийн хүндтэй нь
Хамгийн хүчтэй нь
Хамгийн ухаантай нь
Хамгийн мундаг нь
Би аавдаа
Бүхнээс илүү хайртай
Би ааваасаа
Бүгдийг сурах учиртай
Би таныхаа хүү болж төрсөндөө бaярлаж явдаг

~~~ЭЭЖДЭЭ~~~

Намайг төрүүлсэн гэхээр л
Ээждээ би хайртай
Насан туршид нь ээжийгээ
Хайрлаж явах учиртай
Энэ дэлхий дээр
Ээжээс илүү
Үнэтэй нь үгүй
Энэ дэлхий дээр
Ээжээс илүү
Ачтай нь үгүй
Намайг өсгөсөн гэхээр л
Ээждээ би хайртай
Нандин бүхнээ ээждээ
Зориулж явах учиртай..